Монгол эрдэмтэд, инженерүүдийн 20 гаруй жилийн судалгааны үр дүнд ердийнхөөс 2 дахин нарийн, үслэг багатай эрч өндөртэй 100% цэвэр ноолууран утас үйлдвэрлэн патентлуулсан.
Нярайгаас настан буурлууд хүртэл бүх насныхан бүх улиралд шууд биедээ өмсөж болох инновацын өвөрмөц шийдэлтэй, органик, нимгэн ноолууран сүлжмэл бүтээгдэхүүнтэй.
BUUVEE бол бүүвэйн дуунаас үүсэлтэй үг бөгөөд эхийн хайраас эхтэй нүүдэлчин монголчуудын хайрлахуй, амьдрахуй, халамжлахуйн философийг шингээсэн онцгой бүтээгдэхүүн юм.
Buuvee брэндийн ноолууран түүхий эдийг нутгийн монгол үүлдрийн ямааг үе дамжин малладаг малчид, малчдын хоршооноос гарал үүсэл нь тодорхой, үндэсний стандарт болон малын тавлаг байдлыг хангаж, ёс зүйг эрхэмлэн бэлтгэн нийлүүлдэг. Бэлтгэсэн ноолуурыг тогтвортой үйлдвэрлэлийн зохистой дадлын стандартын шаардлага хангасан угаах, хялгас ялгах, ээрэх, сүлжих, гүйцэтгэн боловсруулах үйлдвэрлэлийн технологийн дагуу боловсруулж, эцсийн бэлэн бүтээгдэхүүн бий болдог.
Buuvee-г нүүдэлчин монголчуудын зуун зуунаар жил өвлөн ирсэн байгаль дэлхий, мал амьтнаа хайрладаг малчдын шүтээн эрх дураараа бэлчдэг аз жаргалтай, стрессгүй малын энерги шингэсэн, байгалийн өнгөтэй тансаг ширхэгтээр урладаг. Бид будаг, химийн бодис үл хэрэглэн боловсруулах технологийн бүхий л дамжлагуудад байгалийн шинж чанарыг өөрчлөхгүйгээр хадгалдаг.
Тогтвортой ноос ноолуурын стандартыг хэрэгжүүлдэг, удам дамжсан малчдын бэлтгэсэн, олон улсын SFA тэмдгээр баталгаажсан ноолуурыг ашигладаг. Аз жаргалтай ажлын байр бүтээхийн төлөө хамт олны гишүүн бүр хичээдэг. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж нийгмийн бүх төлөөллөөр багаа бүрдүүлсэн.