Бүүвэй кашемир ХХК нь OEKO-TEX® STANDARD 100 баталгаажуулалтанд хамрагдаж химийн хортой бодисоос ангид хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүйг илтгэх, бүтээгдэхүүний аюулгүй байдал өндөр гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрүүлсэн дэлхийн нэхмэлийн салбарт хамгийн алдартай шошгийг эзэмшсэн билээ.
BUUVEE -ЭРҮҮЛ МЭНДИЙН БҮТЭЭГДЭХҮҮН
Хүний арьс бол амьсгалах, мэдрэх, дулааныг зохицуулах, бодисын солилцоонд оролцох, хамгаалах тун чухал үүрэгтэй билээ. Тийм ч учраас арьсанд үзүүлэх хувцасны нөлөөлөл нэн чухал.
#Buuvee_cashmere хөлсийг зөв шингээж, арьсны гадаргуу дахь чийг дулааныг зохицуулах үйлчилгээ үзүүлдэг тул арьсны өвчнийг эдгээхэд эерэг нөлөө үзүүлж байгааг зарим хэрэглэгчдийн хэрэглээ, сэтгэгдлээс дүгнэж болох юм.
BUUVEE -ИННОВАЦ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН
Монгол Улсын харьцангуй давуу тал болсон дэлхийд ховор ямааны ноолуураар жилийн дөрвөн улиралд өмсөж болох нимгэн шинэ материал гарган авсан нь Монголын онцлогтой инновацын бүтээгдэхүүн болохыг илтгэнэ.
Монгол ямааны ноолуурын гистологи, морфологи бүтэц, геометрийн үндсэн үзүүлэлтүүд, физик механик шинж чанарын онцлогт үндэслэн Монгол эрдэмтэд, инженерүүдийн 20 гаруй жилийн хөдөлмөр, судалгааны ажлын үр дүнд бий болсон ноолууран хагас нарийн ээрмэл, түүгээр бүтсэн нимгэн сүлжмэл материал, угаах гүйцэтгэн боловсруулалтын технологийн ноу хау үнэ цэнтэй юм.
Ноолууран бүтээгдэхүүний эрүүл мэндийн, эмчилгээний ач холбогдол бол цаашид олон шинжлэх ухааны уулзвар болон хөгжих нь дамжиггүй.
BUUVEE хамт олондоо болон биднийг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа
Comments